Аймгийн нутагт байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц тогтоцтой, говь, цөл, тал хээрийн бүс бүслүүрийн онцлог шинж төрхтэй газрууд элбэг бөгөөд түүх соёлын дурсгалт газрууд олонтой төрөл бүрийн ан амьтан элбэгтэй нь гадаад дотоодын аялагч, жуулчид, анчдын сонирхлыг эртнээс татаж ирсэн юм.
Худалдаа, үйлдвэрлэл эрхлэгч, нийлүүлэгчдийн үндэсний чуулган боллоо

Худалдаа, үйлдвэрлэл эрхлэгч, нийлүүлэгчдийн үндэсний чуулган боллоо

Монгол Улсад худалдааны салбар үүсч хөгжсөний 98 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа худалдаа эрхлэгчдийн “Их Хүрээ-2019” үндэсний чуулган Төрийн ордонд өнөөдөр\2019.12.16\ боллоо.

Тус чуулганд худалдаа үйлчилгээний салбарт ажиллаж байгаа 14 хүн орон нутгаа төлөөлөн оролцлоо.

Үндэсний чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ,  Хууль ёсоор үйл ажиллагаа явуулж, татвараа төлөн, ажлын байр бий болгож, баялаг бүтээж байгаа худалдаа, үйлчилгээ, бизнес эрхлэгчдийг Засгийн газар ямагт дэмжинэ гэдгийг хэлэв. Бизнес эрхлэхэд тулгарч байгаа хүндрэл бэрхшээл, төрийн байгууллага, албан тушаалтантай холбоотой хүнд суртал, дарамт шахалт, авлига, хээл хахуулийг ил тод, нээлттэй ярьж, хэлж, мэдэгдэж байхыг мөн хүсэв. Худалдаа, үйлчилгээ эрхлэгчид ч хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэх, иргэдийн эрүүл мэнд, байгаль, хүрээлэн буй орчинд эрсдэл учруулахаас зайлсхийх ёстойг тэмдэглэлээ.