Аймгийн нутагт байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц тогтоцтой, говь, цөл, тал хээрийн бүс бүслүүрийн онцлог шинж төрхтэй газрууд элбэг бөгөөд түүх соёлын дурсгалт газрууд олонтой төрөл бүрийн ан амьтан элбэгтэй нь гадаад дотоодын аялагч, жуулчид, анчдын сонирхлыг эртнээс татаж ирсэн юм.
БЭЛЧЭЭРИЙН УСАН ХАНГАМЖИЙН ТАЛААР

БЭЛЧЭЭРИЙН УСАН ХАНГАМЖИЙН ТАЛААР

Бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор улсын төсвийн хөрөнгөөр Төгрөг, Цээл, Бигэр, Халиун, Цогт, Чандмань, Эрдэнэ, Дэлгэр сумдад нийт 40 газарт уст цэгийн хайгуулын ажлыг “Ус-Амьдрал” ХХК хийж гүйцэтгэж байна.  Одоогоор Эрдэнэ, Цогт, Цээл сумдад уст цэгийн хайгуулын ажлыг хийж гүйцэтгээд байна.

Улсын төсвийн хөрөнгөөр Төгрөг, Цээл, Алтай, Халиун, Дэлгэр, Бигэр сумдад инженерийн хийцтэй худаг шинээр гаргах ажлыг Ус-Алтай ХХК хийж гүйцэтгэж байна.