Аймгийн нутагт байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц тогтоцтой, говь, цөл, тал хээрийн бүс бүслүүрийн онцлог шинж төрхтэй газрууд элбэг бөгөөд түүх соёлын дурсгалт газрууд олонтой төрөл бүрийн ан амьтан элбэгтэй нь гадаад дотоодын аялагч, жуулчид, анчдын сонирхлыг эртнээс татаж ирсэн юм.
“ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ТАРИАЛАН ЭРХЛЭГЧДИЙН ЦАХИМ ЗӨВЛӨГӨӨН – 2021”  ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ТАРИАЛАН ЭРХЛЭГЧДИЙН ЦАХИМ ЗӨВЛӨГӨӨН – 2021” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Аймгийн тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн 2021 оны 05 сарын 10-нд цахимаар явагдав.

Зөвлөлгөөнд : Аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар

                        Аймгийн Засаг даргын зөвлөх Д.Батбилэг

                        Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Л.Насанбуян

                        Профессор, доктор (Ph.D) Б.Мөнхбат /Зөвлөх үйлчилгээний багийн ахлагч/

                        Профессор, доктор (Sc.D) Б.Дорж / Монгол Улсын гавьяат агрономич/

                        Профессор, доктор (Ph.D) Ш.Бааранчулуун

                        ХХААХҮЯамны ГТБХЗГазар Д.Есөн-Эрдэнэ /Газар тариалан бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын хэлтсийн дарга /

                        Профессор, доктор (Ph.D) Л.Наранхүү

                        Дэд профессор, доктор (Ph.D) Д.Туул

                        Доктор (Ph.D) Ц.Батцэрэн

                        Аймгийн УЦУОШГ -ын дарга Н.Алтантуяа

                        Доктор (Ph.D) Ж.Очир 

                        Дэд профессор, доктор (Ph.D) Ж.Оюунгэрэл

                        Профессор, доктор (Ph.D) Ж.Чулуунбаатар

                        Доктор (Ph.D)  Л.Лхагвасүрэн

                   Магистр Э.Бат-Эрдэнэ  нар газар тариалангийн үйлдвэрлэлтэй холбоотой илтгэл тавьж,  зөвлөмж өгч, агротехнологийн сургалтыг хийлээ.

Цахим зөвлөгөөнд 18 сум, 2 тосгоны Засаг дарга, сумдын ХАА тасгийн мэргэжилтнүүд, газар тариалан эрхлэгчид оролцлоо.

Зөвлөгөөн нь “Газар тариалан, жимс жимсгэнэ” төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх, ТЭЗҮ -ийг боловсруулах ажлын явцыг танилцуулах, алим, жимс жимсгэнэ, бүх төрлийн хүнсний ногоо, үр тариа, малын ногоон тэжээлийн тариалалтыг нэмэгдүүлж, хүн амыг эрүүл экологийн цэвэр бүтээгдэхүүнээр ханган нутгийн брэнд бүтээгдэхүүнийг шинээр бий болгож, тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлэх замаар иргэдийн орлогыг бодитойгоор дэмжихэд чиглэгдэн явагдлаа.