
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Т.ЖАМБАЛЦЭРЭГЭЭР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАВ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Хяналт - шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн Г.Мөнхмаргад, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Ц.Мөнхнасан нар 2021 оны 09 дүгээр сарын 24-25 өдрүүдэд Говь-Алтай аймгийн ХХААГазарт цаг үеийн болон төлөвлөгөөт хяналт шалгалт хийж заавар зөвлөгөө өглөө.
- Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2021 онд хэрэгжүүлж байгаа арга хэмжээний гүйцэтгэл
- 2020 оны санхүүгийн тайланд өгсөн аудитын дүгнэлт, акт, албан шаардлага зөвлөмжийн мөрөөр хэрэгжүүлж байгаа арга хэмжээ
- Хөдөө аж ахуйн салбарын 2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлыг мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангах, эрчимжүүлэх
- Малын халдварт өвчний тархалтын нөхцөл, хэрэгжүүлж буй арга хэмжээ