Аймгийн нутагт байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц тогтоцтой, говь, цөл, тал хээрийн бүс бүслүүрийн онцлог шинж төрхтэй газрууд элбэг бөгөөд түүх соёлын дурсгалт газрууд олонтой төрөл бүрийн ан амьтан элбэгтэй нь гадаад дотоодын аялагч, жуулчид, анчдын сонирхлыг эртнээс татаж ирсэн юм.
“ЖИМС, ЖИМСГЭНИЙ ҮРЖҮҮЛГИЙН ТӨВ” АШИГЛАЛТАД ОРЛОО.

“ЖИМС, ЖИМСГЭНИЙ ҮРЖҮҮЛГИЙН ТӨВ” АШИГЛАЛТАД ОРЛОО.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Хөдөө аж ахуйг дэмжих сангаас, тус аймагт 50 сая төгрөгийн “Жимс, жимсгэний үржүүлгийн төв” байгуулах тендер зарлан тендерт “Баруун бүсийн хөгжлийн хүрээлэн” ТББ  шалгаран Бигэр суманд 49073000 /дөчин есөн сая далан гурван мянган/ төгрөгөөр үржүүлгийн төвийг байгуулсан.

Хийж гүйцэтгэсэн ажлууд: 3 га тариалангийн талбайг сеткен тороор хашиж хамгаалсан. Хашааны тор нь төмөр хөлтэй.

60 м.кв талбай бүхий зуны хүлэмжийг суулгац үржүүлгийн чиглэлээр ашиглалтад оруулсан.

4х3 метрийн харьцаатай харуулын байрыг барьсан.

 24 соортын 1005 ш жимсний суулгацын эх цэцэрлэгийг байгуулан соорт тус бүрээр нэр, хаяг бүхий пайзыг байршуулсан.

3 эгнээ хамгаалалтын ойн зурвас байгуулсан.

Хүнс, хөдөө аж ахуйн газраас 2020 оны 11-р сарын 01-ний өдөр тендерээр гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч, ХХААГ-ын мэдэлд шилжүүлэн авлаа.