
МАЛ АЖ АХУЙН САЛБАРЫН НЭГДСЭН СИСТЕМИЙН НЭВТРҮҮЛЭЛТИЙН СУРГАЛТ
Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамнаас Мал сүргийг ялган тэмдэглэж бүртгэлжүүлэх, малын үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн санг хөгжүүлэх, бүртгэлжүүлэлтийн ажлыг олон улсын жишигт нийцүүлэх, эрчимжүүлэх зорилгоор "Мал аж ахуйн салбарын нэгдсэн системийн нэвтрүүлэлт"-ийн сургалт Улаанбаатар хотод 11 дүгээр сарын 29-30 -ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Сургалтад Мал үржлийн албаны дарга, Малын генетик нөөцийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан хариуцсан мэргэжилтэн, Удам зүйн үнэлгээ, уламжлалт мэдлэгийн бүртгэл хариуцсан мэргэжилтнүүд оролцлоо.