Аймгийн нутагт байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц тогтоцтой, говь, цөл, тал хээрийн бүс бүслүүрийн онцлог шинж төрхтэй газрууд элбэг бөгөөд түүх соёлын дурсгалт газрууд олонтой төрөл бүрийн ан амьтан элбэгтэй нь гадаад дотоодын аялагч, жуулчид, анчдын сонирхлыг эртнээс татаж ирсэн юм.
БУГАТ, ЦОГТ СУМДЫН ҮРЖЛИЙН ЯМААНД ХЯНАН МАГАДЛАГАА ХИЙХ, СУУРЬ   СУДАЛГАА, АНГИЛАЛТ ХИЙЛЭЭ

БУГАТ, ЦОГТ СУМДЫН ҮРЖЛИЙН ЯМААНД ХЯНАН МАГАДЛАГАА ХИЙХ, СУУРЬ СУДАЛГАА, АНГИЛАЛТ ХИЙЛЭЭ

Аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Бугатын “Хөвчийн улаан” болон Цогтын “Мөнгөн сорт” ямааг омог, хэвшлээр батлуулах, хянан магадлагааны ажлыг зохион байгуулахаар тусгагдсан.

Дээрх зорилтын хүрээнд Бугат, Цогт сумдын үржлийн ямаанд хянан магадлагаа хийх суурь судалгааны ажлыг Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран  зохион байгууллаа. Сумдын Засаг дарга, Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүд болон малчидтай уулзаж үржлийн ямаанд хянан магадлагаа хийх суурь судалгааны зорилго ач холбогдлын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, нутгийн ямаанаас ноолуур, үсний дээж авч “Ноос, ноолуур судлал”-ын лабораторид ноолуурын микроныг тодорхойлуулахаар хүргүүлэв.