
"ХҮРГЭЛТ" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ
Аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын санаачилгаар 2 дахь жилдээ зохион байгуулагдаж буй Хот, сууринд байгаа нутгийн иргэддээ өвлийн идэш хүргэж өгөх “Хүргэлт” арга хэмжээнд оролцож буй цуваа өнөөдөр Говь-Алтай аймгаас Улаанбаатар хотыг зорилоо.
Тус арга хэмжээний хүрээнд 17 сумын нийт 200 тн мах болон сүү цагаан идээг Улаанбаатар хотод оршин сууж байгаа 1000 иргэнд хүргэх ажлыг зохион байгуулж байна.
Иргэдийн захиалгыг Барс-2 худалдааны төв дээр нэгдсэн журмаар хүлээлгэж өгнө.