
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ
1. Аймгийн 2021-2022 оны хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил, Мал хамгаалах эргэлтийн сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн зээлийн эргэн төлөлт болон цаг үеийн бусад асуудлаар 2021 оны 09 дүгээр сарын 29 -нөөс 10 дугаар сарын 02 -ны өдрийг хүртэл 3 ажлын хэсэг сумдад ажиллахаар боллоо.
2. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 221 дүгээр тогтоолоор Аймгийн аюулгүйн нөөцөд 150 тн өвс, 100 тн тэжээл бэлтгэхээр тогтоосон бөгөөд өвс, тэжээл бэлтгэх худалдан авах ажиллагааг эхлүүлэхээр зохион байгуулалтын арга хэмжээ авч байна.
3. Аймгийн “Газар тариалан, жимс жимсгэнэ” төслийн хүрээнд сумдаас Гидро инженер мэргэжлээр-10, Механик инженер мэргэжлээр -10, агро техникч мэргэжлээр -20 нийт 40 мэргэжилтэн бэлтгэхээр суралцах сонирхолтой иргэдийн захиалгыг сумдаас авч эхэллээ.