Аймгийн нутагт байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц тогтоцтой, говь, цөл, тал хээрийн бүс бүслүүрийн онцлог шинж төрхтэй газрууд элбэг бөгөөд түүх соёлын дурсгалт газрууд олонтой төрөл бүрийн ан амьтан элбэгтэй нь гадаад дотоодын аялагч, жуулчид, анчдын сонирхлыг эртнээс татаж ирсэн юм.
Бугат сумын “Хөвчийн улаан”, Цогт сумын “Мөнгөн сорт” ямааны ашиг шимийн үзүүлэлтийг тогтоолоо

Бугат сумын “Хөвчийн улаан”, Цогт сумын “Мөнгөн сорт” ямааны ашиг шимийн үзүүлэлтийг тогтоолоо

Аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 4.1.8, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.5.9-д тусгагдсан Бугат сумын “Хөвчийн улаан”, Цогт сумын “Мөнгөн сорт” ямааг омог, хэвшлээр батлуулах, хянан магадлагааны ажлын хүрээнд Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн 2021 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн хурлаар “Үржлийн ямааны аж ахуй, биологийн онцлог, ашиг шимийн үндсэн үзүүлэлтийг тогтоох” судалгааны арга зүйг батлуулсан. Судалгааны арга зүй болон төлөвлөгөөнд тусгагдсан “Үржлийн ямааны амьдын жин, махны нядалгын гарц, морфологи бүтэц, арьсны гистологи бүтцийг тодорхойлох ажлыг хэрэгжүүлэхээр Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн баталсан удирдамжаар томилогдсон ажлын хэсэг 10 дугаар сарын 11-ээс 10 дугаар сарын 21-ны хооронд дээрх ажлыг зохион байгуулан ажиллалаа.