Аймгийн нутагт байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц тогтоцтой, говь, цөл, тал хээрийн бүс бүслүүрийн онцлог шинж төрхтэй газрууд элбэг бөгөөд түүх соёлын дурсгалт газрууд олонтой төрөл бүрийн ан амьтан элбэгтэй нь гадаад дотоодын аялагч, жуулчид, анчдын сонирхлыг эртнээс татаж ирсэн юм.
“ОНЦГОЙ БАЙДЛЫН ҮЕД МАЛ АМЬТАНД ЧИГЛЭСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНД БАРИМТЛАХ ЗААВАР, СТАНДАРТУУД”  СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

“ОНЦГОЙ БАЙДЛЫН ҮЕД МАЛ АМЬТАНД ЧИГЛЭСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНД БАРИМТЛАХ ЗААВАР, СТАНДАРТУУД” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас “Онцгой байдлын үед мал амьтанд чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах заавар, стандартууд”  сургалт 09 сарын 12-13 –ны өдрүүдэд Тайшир сумд зохион байгуулагдлаа.   Сургалтыг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын техникийн зөвлөх С.Жигжидпүрэв, мэргэжилтэн Г.Билгүүн нар зааж, аймаг, сумдын мал аж ахуй хариуцсан мэргэжилтнүүд нийт 16 хүн хамрагдлаа. Сургалтаар ган, зуд, гамшиг болсон үед мал амьтныг хамгаалах хариу арга хэмжээ авч  учирч болох эрсдэлийг бууруулах мэдлэг боловсролыг эзэмшүүллээ.