
МАЛ АЖ АХУЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН ТАЛААР
Аймгийн 88 багийн 7255 малчин өрхөд 2020 оны хагас жилээр нийт 4829.0 мянган толгой мал тоологдсон. Дотоодын хэрэгцээ болон зах зээлд нийт 1194.7 мянган толгой малыг нийлүүлж, 3634.3 мянган толгой малыг өвөлжүүлж, хаваржуулах урьдчилсан тооцоог гаргаад байна.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 07 дугаар сарын 22-ны 19 дүгээр тогтоолыг үндэслэн Хөдөө аж ахуйн салбарын 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай аймгийн Засаг даргын 2020 оны А/428 тоот захирамжаар ажлын хэсэг байгуулан, төлөвлөгөө гарган сумдад хүргүүлж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Засгийн газрын 2020 оны 19 дүгээр тогтоолын хүрээнд аймаг 500 тн өвс, 100 тн тэжээл, сум бүр 100 тн өвс, 30 тн тэжээл бэлтгэхээс өнөөдрийн байдлаар аймаг аюулгүйн нөөцдөө 270 тн өвс, сумууд аюулгүйн нөөцдөө 266.1 тн өвс, 66.5 тн тэжээл бэлтгэж өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт 20.3 хувьтай байна.
Мөн малчдын түвшинд 1236 тн өвс, 49.5 тн үйлдвэрийн тэжээл, 55.1 тн гар тэжээл, 891 тн хужир шүү бэлтгээд байна.
Энэ онд Улсын тусгай хамгаалалттай газарт өвөлжиж, хаваржих 4 сумын 262 малчин өрхийн 282,6 мянган толгой мал /адуу 6,4, тэмээ 3,7, үхэр 2,4, хонь 76,7, ямаа 193,2/, хилийн зурвас газар өвөлжиж, хаваржих 2 сумын 101 өрхийн 69,0 мянган толгой мал /адуу 1,6, тэмээ 1,1, үхэр 1,8, хонь 5,8, ямаа 58,6/, Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт отроор өвөлжиж, хаваржих 2 сумын 30 өрхийн 32,6 мянган толгой мал /адуу 1,6, тэмээ 4,5, үхэр 2,0, хонь 8,2, ямаа 16,2/ урьдчилсан судалгаа гарсан.
Мөн өөр аймгийн нутагт 8 сумын 59 өрхийн 32.4 мянган толгой мал, өөрийн аймгийн бусад сумын нутагт 10 сумын 315 өрхийн 172.3 мянган толгой мал отор нүүдэл хийж байна.