Аймгийн нутагт байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц тогтоцтой, говь, цөл, тал хээрийн бүс бүслүүрийн онцлог шинж төрхтэй газрууд элбэг бөгөөд түүх соёлын дурсгалт газрууд олонтой төрөл бүрийн ан амьтан элбэгтэй нь гадаад дотоодын аялагч, жуулчид, анчдын сонирхлыг эртнээс татаж ирсэн юм.
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ЗЭЭЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МЭДЭЭЛЭЛ/2020 он/

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ЗЭЭЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МЭДЭЭЛЭЛ/2020 он/

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны А/131 дүгээр тушаал, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын 2020 оны А/57 дугаар тушаалыг баримтлан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах дэд хороо байгуулах, төсөл хүлээн авах ажлыг зохион байгууллаа.

Төсөл сонгон шалгаруулах дэд хороонд төрийн байгууллагын 3, Төрийн бус байгууллагын 4 төлөөллийг оролцуулж аймгийн Засаг даргын 2020 оны А/377 дугаар захирамжаар 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажилласан.

Төсөл сонгон шалгаруулах дэд хороонд орж ажиллах төрийн бус байгууллагын төлөөллийг шалгаруулахдаа жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад сонгон шалгаруулалтад оролцох тухай албан бичгийг хүргүүлж аймгийн болон газрын цахим хаягаар зар хүргэсэн. Сонгон шалгаруулалтад нийт 7 төрийн бус байгууллагаас ирүүлсэн 7 материалыг журмын дагуу эрэмбэлж сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлд хамрагдах хүсэлтэй аж ахуйн нэгжийн төслийг 2020 оны 04 сарын 20-ны өдрөөс 2020 оны 05 сарын 19-ний өдрийн 17.30 цаг хүртэл хүлээн авсан. Нийт 32 аж ахуйн нэгжийн 2,7 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн төслийг хүлээн авч цахим бүртгэлийн системд бүртгэсэн.

Төсөл сонгон шалгаруулах дэд хорооны хурлаар нарийвчилсан судалгааны шатны судалгаанд тэнцсэн 1,196.8 сая төгрөгийн 12 төслийг хэлэлцэгдлээ. Төсөл шалгаруулах хуралд дээрх аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож өөрсдийн төслийн талаар танилцуулга мэдээлэл хийж сонгон шалгаруулалтыг нээлттэй зохион байгуулсан.