
Хүнс, хөдөө аж ахуйн дарга Т.Сүхбаатараар ахлуулсан ажлын хэсэг сумдад ажиллав.
Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн дарга Т.Сүхбаатараар ахлуулсан ажлын хэсэг Баян-Уул, Хөхморьт, Дарив сумдад дараах чиглэлээр ажиллав.
1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум” мод үндэсний хөдөлгөөн, Аймгийн хэмжээнд “108 сая” мод тарьж ургуулах аймгийн Засаг даргын төлөвлөгөөт ажлын хүрээнд Баян-Уул, Хөхморьт, Дарив, Тонхил сумдад 10 жилийн хугацаанд 2 сая мод тарихаар гэрээ байгуулсан. Гэрээг хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, байршлын цэг тогтоох, 2022 онд мод тарих талбайтай танилцаж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.
2. Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан “Газар тариалан, жимс жимсгэнэ” төсөл, арга хэмжээг танилцуулав.
3. Уг төсөл, арга хэмжээг тухайн суманд хэрэгжүүлэх жилийн төлөвлөгөөтэй танилцаж, зөвлөгөө өгөв. 4. Аймгийн хөдөө аж ахуйн салбарын 2021 оны үр дүн, өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэв.