Аймгийн нутагт байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц тогтоцтой, говь, цөл, тал хээрийн бүс бүслүүрийн онцлог шинж төрхтэй газрууд элбэг бөгөөд түүх соёлын дурсгалт газрууд олонтой төрөл бүрийн ан амьтан элбэгтэй нь гадаад дотоодын аялагч, жуулчид, анчдын сонирхлыг эртнээс татаж ирсэн юм.
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАСАН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАСАН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 285 дугаар тогтоолыг үндэслэн  хөдөө аж ахуйн салбарын 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай аймгийн Засаг даргын 2019 оны А/327 дугаар захирамжийг гарган өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд 27 заалт бүхий төлөвлөгөөг аймгийн Засаг даргаар батлуулан сумдад хүргүүлж хэрэгжилтийг ханган ажиллалаа.   

Мал аж ахуйн чиглэлээр:

2019-2020 оны өвөл, хавар 18 сумын 87 багийн 7205 малчин өрхөд  тэмээ 42.8 мянга, адуу 118.9 мянга, үхэр 81.8 мянга, хонь 986.6 мянга, ямаа 2054.5 мянга, бүгд 3580.3 мянган толгой, хонин толгойд шилжүүлснээр 4781.3 мянган толгой малыг өвөлжүүлэхээр зохион байгуулсан.

Дотоодын хэрэгцээ болон зах зээлд тэмээ 4.7 мянга, адуу 25.7 мянга, үхэр 17.5 мянга, хонь 306.5 мянга, ямаа 521.3 мянга, нийт 875.7 мянган толгой малыг борлуулахаар урьдчилсан судалгаа гарсан.   

Аймгийн бэлчээрийн дундаж ургац 0.2-2.9 ц/га байна. Бэлчээрийн даацыг нийт нутгаар тооцоолж гаргахад 14.5 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 11.8 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 47.4 хувь нь даац 1-3 дахин хэтэрсэн, 11.8 хувь нь даац 3-5 дахин хэтэрсэн, 14.5 хувь нь даац олон дахин хэтэрсэн гэсэн дүгнэлт гарсан.

Сумдын Засаг дарга нар багууд болон аж ахуйн нэгж, албан газрууддаа өвс, тэжээл бэлтгэх албан даалгавар өгч, багийн дарга нар малчдаасаа өвөлжилтийн бэлтгэлийг хүлээн авч ажилласнаар 10 дугаар сарын 23 ны байдлаар малчид 4510.4 тн хадлан, 676.1 тн үйлдвэрийн тэжээл, 411.8 тн гар тэжээл бэлтгэсэн байна.

Аймгийн аюулгүйн нөөцөд 300 тн өвс, 85.5 тн тэжээл, сумууд аюулгүйн нөөцдөө 691.8 тн өвс, 331 тн тэжээл, нийт 851.8 тн өвс, 416.5 тн тэжээлийг бэлтгээд байна.

Сумууд газрын гарц, бэлчээрийн төлөв байдалтай уялдуулан зун, намрын оторт мал сүргээ хамруулж мал сүргийн 94.1 хувь нь дундаас дээш тарга хүч авсан байна. Мөн малчдын захиалгын дагуу өвс татах ажлыг нэгдсэн зохион байгуулалттай хийж байна. Аймгийн өвсний нөөц бүрдүүлэх ажилд аймгийн гамшгийн сангаас 100.0  сая төгрөг зарцуулагдсан.

Аймаг дундын Бор аргалантын отрын бүс нутаг 56 өрхийн 37.5 мянган толгой мал, хилийн зурваст 106 өрхийн 84.2 мянган толгой мал, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 153 өрхийн 114.8 мянган толгой мал, өөр аймгийн нутагт өвөлжих 15  өрхийн 10.4 мянган толгой мал, өөрийн аймгийн бусад сумын нутагт өвөлжих 113 өрхийн 61.3 мянган толгой мал, нийт 443 өрхийн 308.2 мянган толгой мал отроор өвөлжиж, хаваржих тооцоо судалгаа гарсан.

          Бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Баян-Уул, Жаргалан, Тайшир, Хөхморьт, Цогт, Цээл, Есөнбулаг сумдад тус бүр 1, Эрдэнэ сумд 2, нийт 9 инженерийн хийцтэй худаг гаргахаас 10 дугаар сарын 23-ны байдлаар Баян-Уул, Жаргалан, Тайшир, Хөхморьт, Эрдэнэ сумдад тус бүр инженерийн хийцтэй 1 худаг гаргаад байна.

          Сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Баян-Уул сумд 1, Дэлгэр сумд 3, Цээл сумд 4, нийт 8 инженерийг хийцтэй худгийг гаргаж бэлчээрийг усжууллаа. Төсөл хөтөлбөрөөр Алтай, Дарив сумдад тус бүр 4, Шарга сумд 2 нийт 10 инженерийн хийцтэй худгийг гаргаад байна. Малчдын өөрсдийн хөрөнгөөр энгийн уурхайн 17 худаг гаргаж мал аж ахуйн усан хангамж  95 хувиар хангагдлаа.

          Улсын онцгой комиссын 2019 оны 08 дугаар сарын 19 ны өдрийн хуралдаанаар аймаг сумын хэмжээнд мал, мах бэлтгэх, нийлүүлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлийг үндэслэн аймгийн Засаг даргын А/540 дугаар захирамжаар мал, мах бэлтгэх ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсэг нь Улаанбаатар хотын иргэдийн өвөл, хаврын махны нөөцийг бүрдүүлэх зорилгоор сумдын Засаг дарга нарт 18 кг-аас доошгүй бог малын 1000 гулууз бэлтгэн нийлүүлэх зохион байгуулалтын арга хэмжээг богино хугацаанд яаралтай авч хэрэгжүүлэх талаар чиглэл өгөн ажиллаж байна. 

          Тус аймгийн “Алтайн сүрлэг нуруу” ХХК-ний Түмэн-Уул мах боловсруулах үйлдвэр нь 2017 онд, Хүрийн овоо ХХК-ний мах боловсруулах үйлдвэр нь 2018 онд тус тус үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд энэ оны 9 дүгээр сард 93 адуу, 60 үхэр, 374 хонь, 2239 ямаа, нийт 2766 толгой малыг нядалгаанд оруулж 86.2 тн махыг бэлтгээд байна. “Наяд натур” ХХК ны мал нядалгааны цех нь 2019 оны 9 дүгээр сараас үйл ажиллагаагаа явуулж 206 адуу, 1785 хонь нийт 1991 толгой малыг нядалж 93.2 тн мах бэлтгэлээ. 10 дугаар сарын 23 ны байдлаар 95.9 мянган толгой малыг зах зээлд борлуулаад байна.

          Чандмань сумд Турк улсын хөрөнгө оруулалтаар хоногт 200-300 бог, 40-80 бод нядлах хүчин чадалтай махны үйлдвэр, Бугат сумд Хөдөө аж ахуйн маркетинг төслийн хөрөнгө оруулалтаар “Могойн бор” ХХК нь өдөрт 50 бод, 100 бог нядлах хүчин чадалтай үйлдвэр баригдсан боловч ашиглалтад ороогүй байна.

          2019 оны 10 дугаар сарын 22-ны байдлаар зах зээлд 289.0 толгой мал борлуулагдсан байна.

          Мал эмнэлгийн чиглэлээр:

Тус аймагт түгээмэл тохиолддог 20 гаруй халдварт өвчнөөс одоогийн байдлаар 10 гаруй өвчин гарч байна. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг зохион байгуулахад аймгийн Засаг даргын “Мал эрүүлжүүлэх урьдчилан сэргийлэх” А/111 дүгээр захирамжийн дагуу сумдын мал эмнэлгийн тасагт захиалгат вакциныг хуваарийн дагуу олгож вакцинжуулалтын ажлыг технологит хугацаанд хийж гүйцэтгэлээ.

Тус захирамжийн хүрээнд 8 төрлийн вакцинжуулалтын арга  хэмжээнд давхардсан тоогоор 1017.5 мянган толгой мал хамрагдахаас 1044.3 мянган толгой мал хамрагдаж 102.6 хувийн гүйцэтгэлтэй ажиллалаа.

Үүнд: шөвөг яр өвчний вакцинжуулалтад 221.5 мянган толгой мал, ДХХ-ын вакцинжуулалтад 358.6 мянган толгой мал, боомын вакцинжуулалтад 52.2 мянган толгой мал, цусан халдвартын вакцинжуулалтад 79.4 мянган толгой мал, галзуугийн вакцинжуулалтад 113.7 мянган толгой мал, сахуугийн вакцинжуулалтад 16.0 мянган толгой мал, сохор доголын вакцинжуулалтад 199.9 мянган толгой мал, дуут хавдрын вакцинжуулалтад 3.0 мянган толгой мал хамрагдсан байна.

         Паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх туулгалтад 735.5 мянган толгой,  боловсруулалтад 252.1 мянган толгой, угаалга 2339.3 мянган толгой мал нийт 3327.0  мянган толгой малыг хамруулсан байна.

Аймгийн хэмжээнд 18 сумын 279 өвөлжөө, хаваржааны хашаа хороог, 6 худаг уст цэг, 11 түүхий эдийн агуулах нийт 184.2 мянган м2 талбайд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулан ажиллалаа.

Аймгийн мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангалтыг журмын дагуу дүгнэхэд малын тарга хүч 94.1 хувь, сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт 69,0, аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт 100 хувь, худгийн бэлэн байдал 95.9 хувь, малын усан хангамж 95 хувь, хашаа бууцны хангамж 95.2 хувь, өрхийн өвөлжилтийн бэлтгэл 92.6 хувь, аймгийн  дүнгээр 81,8 хувиар мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг хангасан байна. 

 

Санал:

Тус аймгийн хэмжээнд 496.0 мянган га талбайд үлийн цагаан оготно тархаад байгаа учир 2020 оны хаврын үлийн цагаан оготно устгах ажилд 200.0 сая төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэж өгөхийг хүсье.

Д/Д Сум, дүүргийн нэр  Төлөвлөгөө /Засгийн газрын тогтоол, бусад шийдвэрээр өгсөн үүрэг/ Бэлтгэсэн  Биелэлт /хувь/ Өвс, тэжээлийн дундаж хувь   Аж ахуйн нэгжүүдийн бэлтгэсэн зах зээлд борлуулах өвс, тэжээл байгаа бол /тн/
Өвс  Тэжээл  Өвс  Тэжээл  Өвс  Тэжээл  Өвс  Тэжээл 
    1 2 3 4 5 6 7 8 9
1 Алтай  50 30 45 15 90 50 70    
2 Баян-Уул 50 30 50 24 100 80 90    
3 Бигэр  50 30 16 13 32 43 38 10 15
4 Бугат  50 30 27 30 54 100 77    
5 Дарив  50 30 15 30 30 100 65    
6 Дэлгэр  50 30 40 30 79.6 100 90 20  
7 Жаргалан  50 30 30 25 60 83 72    
8 Тайшир  50 30 50 30 100 100 100    
9 Тонхил  50 30 25 10 50 33 42    
10 Төгрөг  50 30 40 20 80 67 73 20  
11 Халиун  50 30 50 10 100 33 67 200  
12 Хөхморьт  50 30 25 8 50 27 38    
13 Цогт  50 30 0 7 0 23 12    
14 Цээл  50 30 50 30 100 100 100    
15 Чандмань  50 30 30 25 60 83 72    
16 Шарга  50 30 75 25 100 83 92    
17 Эрдэнэ  50 30 50 10 100 33 67    
18 Есөнбулаг  50 30 50 15 100 50 75    
Сумын дүн  900 540 667.8 357.0 74.2 66.1 70 250 15
Аймгийн аюулгүйн нөөц  200 50 300 85.5 100 100 100    
 Нийт дүн (аймгийн хэмжээгээр) 1100 590 967.8 443 87.1 83.1 85.1