Шинэ мэдээлэл хэрэгтэй байна 888
Баруун бүсийн урлаг, спортын наадам

Баруун бүсийн урлаг, спортын наадам

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас санаачлан баруун бүсийн хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулсан урлаг спортын бага наадамд Говь-Алтай аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газраас 30 хүний бүрэлдэхүүнтэй оролцов. 
Хөтөлбөрийн дагуу  төрөлжсөн сургалт, семинар, урлагийн арга хэмжээ, спортын тэмцээн уралдаан амжилттай явагдлаа. 

Тус арга хэмжээнд Говь-Алтай аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газар, сумдын мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжтлтнүүд амжилттай оролцож 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж  гуравдугаар байр эзлэв.