Шинэ мэдээлэл хэрэгтэй байна 888
МАЛ АЖ АХУЙН ӨВӨЛЖӨӨЛӨЛТИЙН БЭЛТГЭЛ

МАЛ АЖ АХУЙН ӨВӨЛЖӨӨЛӨЛТИЙН БЭЛТГЭЛ

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН СУМДАД  “МАЛ АЖ АХУЙН ӨВӨЛЖӨӨЛӨЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛЫН УДИРДАМЖ”-ИЙН ДАГУУ  АЖИЛЛАСАН ТУХАЙ.

     2017.08.22.

Аймгийн ХХАА-н Газрын даргын удирдамжийн дагуу 2017 оны 08 дугаар сарын 01-06-ны өдрүүдийн хооронд Шарга, Тонхил, Дарив, Хөхморьт, Баян-Уул, Жаргалан, Тайшир сумдад  Мал эмнэлгийн албаны дарга Н.Сандаг,   Мэргэжилтэн  Алимаа, Сарантуяа нар 2017 оны 08 дугаар сарын 08-17-ны өдрүүдийн хооронд Дэлгэр, Чандмань, Эрдэнэ, Бигэр, Цогт, Цээл, Алтай, Бугат, Төгрөг, Халиун сумдад Мал эмнэлгийн албаны дарга Н.Сандаг,   Мэргэжилтэн  Алимаа, Хуншагай нар тус тус ажиллалаа.

       Нэг: Нийт сумдын Зуншлагын байдал, өвөлжөөлөлтийн бэлтгэл ажлын талаарх  нийтлэг байдал.

  • Зуншлагын хувьд 6-р сард зохих хэмжээний ногоо ургаж, түүнээс хойш хур бороо доривтой ороогүйгээс нам доор газраасаа өндөрлөг уул, хярын зоо, нугын бэлчээрт нийт  малчид малаа ногоолуулж байна.
  • Дэлгэр, Чандмань, Бугат, Төгрөг, Тонхил, Дарив, Баян-Уул, Жаргалан, Тайшир, Халиун сумдын нутгуудын зарим хэсгээр жирэм бороо орсноор малчдад бага зэрэг нутаг сэлгэж нүүдэллэсэн ажиглагдаж байлаа.
  • Нийт сумд цаашид бороо хур орох байх гэсэн хүлээлттэй байна. Хэрэв хур орвол нөмөр, нөөлөг бүхий өвөлжөөний бүс нутаг, нам дор, говь газраа зуншлага болох хугацааг сараар тооцож байна.
  • Нийт сумдын ЗДТГ, МЭҮ-ийн тасгийн 2017-2018 оны өвөлжөөлөлтийн бэлтгэл хангах, болон мал эрүүлжүүлэх ажлын талаар төлөвлөсөн ажил, хийж, хэрэгжүүлж байгаа ажил байдалтай товч танилцаж байхад:

а/. Цаасан дээр буулгаж, ажлаа төлөвлөсөн байдал сайн байна.

б/.Гүйцэтгэл харилцан адилгүй байгаач  сумд Багийн хурлаа хийж байгаа, багийн дарга нар малчин өрхүүдээрээ явж борлуулах болон өвөлжих мал, хаана отор хийх, гаднаас ирж байгаа малыг нутаглуулах, бэлчээрийн даацаа тодорхойлох, хадлан, тэжээлээ хаанаас авах асуудлаа шийдвэрлэх гээд олон ажилд анхаарч байна. Дээд шатны байгууллагуудтай хамтран ажиллах талаар тодорхой саналтай сумдын удирдлагууд байна.

в/.Шарга сум хадлангийн талбайн ургац  70%-тай, өнгөрсөн жилүүдэд 30 нуруу өвс авдаг байсан бол энэ жил 20 нуруу орчмыг авах төлөвтэй байна.

г/. Чандманы Хүрхэрээгийн хадлан өмнөх жилийн хэмжээнд хүрээгүйч түрүүчийн өвснөөс мөнгөтэй хувь хүмүүс авснаар үнэ нь газар дээрээ 6000 орчим төгрөгийн үнэтэй болсон байна.

д/.Сумдын ЗДТГ-ынхан албан хаагчдынхаа амралтыг эхлүүлсэнч өөрсдийнхөө онцлогт тохируулан ажил, амралтыг нь нилээд сайн зохицуулсан байна гэж үзлээ.

е/.   Мал эмнэлэг,үржлийн үйлчилгээний нэгжүүдийн эмч нар  мал угаах ажилд ач холбогдол өгч ажиллаж байгаач зохион байгуулалтын дэмжлэг дутагдалтай байна.

ё/. Аймгийн хэмжээнд 59 Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж байдгаас  Дэлгэр сум /СОНХ-ийн сан /  -1  МЭҮҮН-д, Эрдэнэ сум /СОНХ-ийн сан /  -2  МЭҮҮН-д, Тайшир сум /СОНХ-ийн сан /  -3  МЭҮҮН-д, ХХАА-н Газрын Мал эмнэлгийн албаны санаачилгаар  / Мерси Кор ОУБ-ийн тэтгэлэгт төслөөр  /  -6 сумын 6  МЭҮҮН-д, ХАА-н марктенг төслийн хөрөнгө оруулалтаар 3 сумын 10 МЭҮҮН-д Мал эмнэлгийн зөөврийн угсармал төмөр торон хашаагаар тус тус хангагдаж, Нийт 22 Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж энэ хашаагаар хангагдсандаа   Эдгээр МЭҮҮ-ний нэгжийн  эмч, малчид  Мал эрүүлжүүлэх ажилдаа сэтгэл хангалуун байна.

Хоёр: Өвөлжөөлөлтийн бэлтгэлтэй холбоотой шинэлэг санаа.

2.1.   Дарив, Хөхморьт сумдын дарга нар Увс, Баян-Өлгий аймгаар дамжуулан  Оросын Холбооны Улсын хорголжин тэжээл авна. Малаар сольж авах талаар хөөцөлдөж байгаа.

     2.2. Дарив, Цээл, Алтай сумдууд хоршоодуудаараа өвс тэжээл бэлдэх ажлыг зохион байгуулж байгаа.

      2.3. Цогт сум  бизнес   Г.Бат-Очироор өвс бэлдүүлэх гэрээ хийж ажил нь эхэлсэн.

Гурав: Сумуудаас аймагт хандаж гаргасан хүсэлт:

     3.1. Засгийн газраас хуваарилсан 50 сая төгрөгийг сумдад хуваарилж, хадлан бэлдэх шатахууны зардал болгож өгөх.

     3.2. Дэлгэр, Алтай, Чандмань, Цогт сумууд отроор өвөлжих малыг отрын бүс нутаг болон сумдын бэлчээрийн даацтай уялдуулан аймаг нэгдсэн удирдлагаар зохицуулж өгөх.

     3.3.  Эрдэнэ сум: Сумын орон нутгийн хөгжлийн сангаасаа  19.0 сая төгрөгөөрОросын трактор, өвс переслэгч авахаар ИТХ-аараа шийдвэрлэсэн. Одоо авах трактор, переслэгч  Улаанбаатар хотод бэлэн болсон тул мөнгийг аймаг дариу санхүүжүүлж өгнө үү?Зармангаас жил бүр өвс бэлддэгч өвсийг боож зөөвөрлөвөл тээврийн зардал хэмнэнэ.Бид өвсөө хадаж эхлэх хугацаа болж байна.

     3.4. Бугат сумаас гарсан санал: мал, махны гэрээ хийхдээ мал махны дундаж жинг бүдүүн эр хонь, ямааны, эм малын, хурганы гэсэн төрлөөр нь жинг тогтоож гэрээлх нь зүйтэй байна.

Дөрөв: Өгсөн зааварчлага, зөвлөмж.

Ажилласан сум болгоны ЗДТГ, МЭҮ-ийн тасгийн ХАА-н салбарын талаар боловсруулсан бичиг баримт, хийж  байгаа ажил байдалтай  танилцаж, тухайн үед ажил үүрэг гүйцэтгэж байгаа Сумын ИТХ-н дарга, Засаг дарга, орлогч дарга  ЗДТГ-ын  дарга, МЭҮТ, Багийн Засаг дарга нар Хувийн мал эмнэлгийн эмч нарыг цуглуулан  цаг үеийн ажлын  танилцуулга хийж, харилцан ярилцаж, дараах чиглэлээр ажлын зааварчлага, зөвлөмж өгч, малын эрүүл мэнд шилжилт хөдөлгөөнтэй холбоотой зарим асуудлыг газар дээр  нь шийдвэрлэлээ.  Үүнд:

     4.1. Цаасан дээр төлөвлөсөн ажлаа шуурхай зохион байгуулж хийх. Амарч байгаа сум, Багийн засаг дарга нар ажилдаа эргэн орж тодорхой ажлуудыг хийх.

  1. 2. Гаднаас отроор ирж байгаа малыг боломжийн нутаг зааж өгч нутаглуулах. Манай аймгийн Цогт, Эрдэнэ сумдаас бусад сумдын малд Бог малын мялзан өвчнөөс сэргийлэх вакцин таригдсан тул энэ өвчнөөс айх аюулгүй. Аймаг дотроо өөрийн сумдаас  гарал үүслийн бичигтэй, эрүүл гэсэн баталгаатай малын  шилжилт хөдөлгөөн хийж болно.

     4.3. Эрдэнэ, Цогт сумууд отроор мал хүлээж авахгүй, гадагш амьд малын шилжилт хөдөлгөөн хийхгүй.Мал, мах  гадагш хүнсэнд бэлдэх бүрэн боломжтой.

     4.4. Ховдын Алтай, Булган, Үенч сумуудыг шүлхийн голомттой гэж үзэж байгаа тул  эдгээр сумдууд руу отор  хийхгүй байх.

     4.5. Завханы зарим сум, Баянхонгор аймгийн сумуудад отроор явах асуудлыг сайн судалж шийдвэрлэх. Манай аймаг гоц халдварт өвчний вакцин таригдсан тул эдгээр аймгууд хүлээж авахгүй.

4.6. Малын Удмын сан, эрүүл мэндийг хамгаалах  тухай хуулийн 4.5.1 дэх заалтыг хэрэгжүүлэхээр аймаг, сумдын Засаг даргын захирамж жил бүр гардаг. Сумдын Засаг даргын захирамжийн нэг заалт ихэнх сумдад муу хэрэгжиж байгааг хэрэгжүүлэх талаар тодорхой зөвлөмж өглөө.

     4.7. Хаврын тарилга, туулгалт, Зун, намрын малын угаалгыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг МЭҮ-ийн тасаг, багийн Засаг дарга нарыг үүрэгжүүлж, ажиллах аргачлалаар хангалаа. Мөн мал эрүүлжүүлэх ажлыг  багийн засаг даргын сумын засаг даргатай байгуулах гэрээнд тодорхой заалт болгон оруулж өгөхийг чиглэл болголоо.

     4.8. Малын шүлхий, цэцэг өвчний голомт бүхий зүүн бүсийн аймгуудаас малын шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, Хурдны нэртэй адуу зөөж ирдэг, авдаг тодорхой хүмүүстэйгээ сумдын холбогдох албан тушаалтан, мэргэжилтнүүд уулзаж болиулах. Авч ирсэн тохиодолд МЭ-ийн арга хэмжээ авч, бүх зүйлийг зурагжуулж, баримт бүрдүүлж байх. Сумдаа хориглосон захирамж гаргах.

     Тав: Хүйтэн хэлхээний төхөөрөмжөөр тоноглогдсон машинаар вакцин хүргэж зааварчлага өгсөн тухай.

     Уг машиныг Хөдөө, аж ахуйн марктенг төслөөс амьд вакцин зөөвөрлөх зориулалтаар манай аймагт 2016 онд өгсөн.

     5.1. Засгийнгазрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, Үржлийн газрын даргын 2017 оны 06  дугаар сарын 23- ны өдрийн А/30  тоот тушаал, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн “ Бруцеллёзын вакцинжуулалтыг зохион байгуулах тухай “ А/263 захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах тодорхой зааварчлагыг холбогдох хүмүүст өглөө.

     5.1. Штам-19 омгийн 8493 толгой тугалд тарих, РЕВ-1 омгийн 967537 бог малын төлд тарих бруцелёзын вакцинийг хуваарийн дагуу сумдын Мал эмнэлэг үржлийн тасгийн зориулалтын хөргүүрт хийж, хүлээлгэж өглөө.

     5.2. Мөн  Хувийн мал эмнэлэг үржлийн нэгжүүдэд шаардлагатай гарал үүслийн гэрчилгээ өгч, мөн захиалга авлаа.

     5.3. Мал угаалгын Орос керолин 500 летрийг малын  эмч нарын хэрэгцээгээр зээлээр олголоо.

     5.4. Халдвар хамгааллын хувцас МЭҮҮ-ний 1 нэгжид   -8,  МЭҮТ-т 4,  хлорын шохой- 25 кг-ийг тус тус хуваарилсныг ойрын үед татаж авах.Олон найрлагат ариутгалын бодис 8-р сард ирэхээр хуваарийн дагуу өгнө.

     5.5. Сумдууд машины шатахууныг хуваарийн дагуу хийсэн нь аймгаас вакцин авдаг зардлаа 70% орчим хэмнэлээ.

      Зургаа: Аймгийн радиод ярилцлага өглөө.

Хөдөө ажилласан тухайгаа  аймгийн радиод дараах чиглэлээр 45 минутын ярилцлага өглөө.

      6.1. Сумуудын зуншлагын байдал, өвөлжөөлөлтийн бэлтгэл ажлын талааар.

      6.2. Аймгийн ХХАА-н газрын мал эмнэлгийн албанаас зохион байгуулж байгаа Мал эрүүлжүүлэх ажлын гүйцэтгэл, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар.

     6.3. Малын гоц халдварт өвчний байдал, малын шилжилт хөдөлгөөнийг зохицуулах талаар