Аймгийн нутагт байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц тогтоцтой, говь, цөл, тал хээрийн бүс бүслүүрийн онцлог шинж төрхтэй газрууд элбэг бөгөөд түүх соёлын дурсгалт газрууд олонтой төрөл бүрийн ан амьтан элбэгтэй нь гадаад дотоодын аялагч, жуулчид, анчдын сонирхлыг эртнээс татаж ирсэн юм.
“Хөдөө аж ахуй хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан”  тэмдгээр сумдын мэргэжилтнүүд шагнагдлаа

“Хөдөө аж ахуй хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан” тэмдгээр сумдын мэргэжилтнүүд шагнагдлаа

Уур амьсгал, байгаль, экологийн өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадавх бүхий, бүтээмж өндөртэй мал сүргийг өсгөн үржүүлэх, үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулах, генефондыг хадгалах, хамгаалах, тогтвортой хөгжүүлэхэд салбарын хөгжлийн бодлогыг орон нутагтаа үр бүтээлтэй зохион байгуулж хэрэгжүүлсэн Жаргалан, Тонхил, Төгрөг сумдын Хөдөө аж ахуйн тасгийн мал зүйч С.Амгалан, М.Очирбат, Ч.Чойжамц нарыг “ХӨДӨӨ АЖ АХУЙ ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН”  тэмдгээр шагналаа.