Аймгийн нутагт байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц тогтоцтой, говь, цөл, тал хээрийн бүс бүслүүрийн онцлог шинж төрхтэй газрууд элбэг бөгөөд түүх соёлын дурсгалт газрууд олонтой төрөл бүрийн ан амьтан элбэгтэй нь гадаад дотоодын аялагч, жуулчид, анчдын сонирхлыг эртнээс татаж ирсэн юм.
Аймгийн мал зүйчдийн төлөөлөл  улсын зөвлөгөөнд оролцлоо

Аймгийн мал зүйчдийн төлөөлөл улсын зөвлөгөөнд оролцлоо

Монгол Улсын Ерөнхий Сайдын ивээл дор “Мал зүйчдийн улсын зөвлөгөөн” 2019 оны 12 дугаар сарын 19-ны өдөр Төрийн ордонд зохион байгууллаа.  

Зөвлөгөөнд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын Малын үржлийн албаны дарга, мэргэжилтнүүд, Мэргэжлийн хяналтын газрын мал үржлийн улсын байцаагч, сумдын хөдөө аж ахуйн тасгийн мал зүйчид, Мал үржүүллэг, технологийн ажил үйлчилгээний нэгжийн мал зүйчид, ахмад мал зүйчдийн төлөөлөл, нийт 26 хүн оролцлоо.

Зөвлөгөөний үеэр Монгол улсын мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийн асуудлууд, Дэлхийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиг хандлага, тулгамдсан асуудлууд, Монгол Улсын малын генетик нөөцийн төлөв, цаашдын зорилт, Малын үржил селекцийн ажлыг зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн сайжруулах нь, Мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн хөгжүүлэх боломж, Ноос ноолууран болон  мах сүүн  бүтээгдэхүүний чанар, зах зээлийн чиг хандлага,  Мал зүйч мэргэжилтэн бэлтгэх тогтолцоо, мэргэжилтэй боловсон хүчний хүрэлцээ хангамжийг сайжруулах нь сэдэвт илтгэл, мэдээллүүд хийгдлээ.  

https://www.youtube.com/watch?v=5wJGMRGfkcc&feature=youtu.be&fbclid=IwAR2sKWaIqR3AA-ZlI0HkQa6ksEM_l3LexxyNGMh_w3WUkmUpgcBLy3TsUfE