Аймгийн нутагт байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц тогтоцтой, говь, цөл, тал хээрийн бүс бүслүүрийн онцлог шинж төрхтэй газрууд элбэг бөгөөд түүх соёлын дурсгалт газрууд олонтой төрөл бүрийн ан амьтан элбэгтэй нь гадаад дотоодын аялагч, жуулчид, анчдын сонирхлыг эртнээс татаж ирсэн юм.
МЭНДЧИЛГЭЭ

МЭНДЧИЛГЭЭ

    Манай салбарын хувьд 2019 онд олон томоохон ажлыг зохион байгуулж, үр дүнд хүргэж чадсан жил боллоо. Малчид мал сүргээ 5-н төрөл дээр нь өсгөж 2019 оны хагас жилээр 4,6 сая толгой мал тоолуулсан бол 2019 оны эцсээр 1 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэнд оруулж,  хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг 86 хувиар хангуулж чадлаа.  Өнөөдрийн байдлаар Алтай нутагт минь 3,6 сая толгой мал тарган тавтай идээшлэн өвөлжиж байна.

       2019 онд “Атар-60”, “Их говийн тэмээний баяр-2019”, баруун бүсийн “Алтай түншлэл-2019”, “Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, тариаланчдын зөвлөгөөн” зэрэг  томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулж, “Шилмэл мал-2019” улсын үзэсгэлэнд амжилттай оролцож чадлаа.

Хүлэмж, Төмс хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн 1371 га-аас, 5000 тн ургац хураан авч газар тариалангийн үйлдвэрлэл өмнөх оныхоос 8 хувиар өслөө.

      Хөнгөн, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хүсэлтийн дагуу 1 тэрбум төгрөгийг журмын дагуу олгож шийдвэрлэн ажиллалаа.

      Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарын ачааны хүндийг үүрч итгэл, сэтгэл, ур чадвар, мэдлэг мэргэжлээ зориулан ажиллаж байгаа олон мянган малчид тариаланчид, төрийн албан хаагчдадаа шинэ оны халуун мэндийг дэвшүүлэхийн зэрэгцээ эрүүл энх, саруул сайхныг хүсэн ерөөе.