Аймгийн нутагт байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц тогтоцтой, говь, цөл, тал хээрийн бүс бүслүүрийн онцлог шинж төрхтэй газрууд элбэг бөгөөд түүх соёлын дурсгалт газрууд олонтой төрөл бүрийн ан амьтан элбэгтэй нь гадаад дотоодын аялагч, жуулчид, анчдын сонирхлыг эртнээс татаж ирсэн юм.
Говь-Алтай аймгийн Шарга суманд ингэ ихэрлэжээ

Говь-Алтай аймгийн Шарга суманд ингэ ихэрлэжээ

Монголчууд эрт дээр үеэс ингэ  ихэрлэх нь Төрийн ажил тэгшрэх, сайн цагийн эхлэл, эр охин 2 ботго төрсөн нь мал сүрэг тэр тусмаа тэнүүн говийн эзэн тэмээн сүрэг өсөж үржихийн бэлэгдэл хэмээн билэгшээж ирсэн уламжлалтай билээ.

Говь-алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн малчин Чойжилын Түмэннастын Төхөм тунгалагийн хүрэн үүлдрийн  тэмээн сүргийн хүрэн ингэнээс 2 ихэр /эр, охин/  ботго төрсөн байна.  Малчин Ч.Түмэннаст нь 2006 оноос хойш тасралтгүй мал маллаж 2015 онд сумын аварга малчин болсон бөгөөд одоо Баруун бор үзүүр гэдэг нутагт хаваржиж байна хэмээн Говь-Алтай аймгийн ХААГ-аас мэдээллээ