Аймгийн нутагт байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц тогтоцтой, говь, цөл, тал хээрийн бүс бүслүүрийн онцлог шинж төрхтэй газрууд элбэг бөгөөд түүх соёлын дурсгалт газрууд олонтой төрөл бүрийн ан амьтан элбэгтэй нь гадаад дотоодын аялагч, жуулчид, анчдын сонирхлыг эртнээс татаж ирсэн юм.
108 сая мод тарих аян нээлтээ хийлээ

108 сая мод тарих аян нээлтээ хийлээ

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж, 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарина хэмээн амлалт өгч, аравдугаар сарын 4-ний өдөр эхлүүлсэн билээ.

Энэхүү санаачлагыг дэмжиж Говь-Алтай аймаг 10 жилийн хугацаанд "108 сая мод тарьж, ургуулах" аяныг албан ёсоор эхлүүлж нээлтийг 2021.10.05 өдөр зохион байгууллаа. Энэ ажиллагаанд 11 сумаас газар тариалан хариуцсан мэргэжилтэн, мод жимс, жимсгэнэ тариалах сонирхолтой нийт 27 иргэн оролцож “Мод, жимсийг зөв ургуулж хамгаалах, өвөлжүүлэх, хаваржуулах аргачлал” сэдэвт сургалтад хамрагдлаа.

Сургалтад ХААИС болон Дархан хотын ХАА-н эрдэмтэн багш нар оролцлоо.

Засаг дарга О.Амгаланбаатар Тайшир сумын “Агро Инноваци сургалт судалгааны төв”-ийн дэргэдэх талбайд холбогдох албадын төлөөллийн хамтаар мод тарих аянаа албан ёсоор эхлүүлсэн юм.