
Малчдад олгогдох хүнсний тусламж Говь-Алтай аймагт ирлээ.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ХХААХҮ -ийн яамнаас хэрэгжүүлж байгаа “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төсөл” -өөс өвөлжилт хүндэрсэн Говь-Алтай аймгийн Бигэр, Дэлгэр, Жаргалан, Тайшир, Халиун, Цогт, Чандмань, Эрдэнэ, Есөнбулаг сумдын нийт 1200 малчин өрхөд хүнсний тусламжийг аймагт хүлээн авч сумдад хүргэх ажлыг зохион байгуулж байна.