Аймгийн нутагт байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц тогтоцтой, говь, цөл, тал хээрийн бүс бүслүүрийн онцлог шинж төрхтэй газрууд элбэг бөгөөд түүх соёлын дурсгалт газрууд олонтой төрөл бүрийн ан амьтан элбэгтэй нь гадаад дотоодын аялагч, жуулчид, анчдын сонирхлыг эртнээс татаж ирсэн юм.
АРГАЛАНТЫН АЙМАГ ДУНДЫН ОТРЫН БҮС НУТГИЙН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ЗОХИЦУУЛАХ  ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ ДЭЛГЭР СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

АРГАЛАНТЫН АЙМАГ ДУНДЫН ОТРЫН БҮС НУТГИЙН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ЗОХИЦУУЛАХ ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ ДЭЛГЭР СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Говь-Алтай, Баянхонгор аймгуудын улсын тусгай хэрэгцээний газар болох  Аргалант аймаг дундын отрын бүс нутагт 2021-2022 онд орж өвөлжих малчин өрх, малын тоо толгойг тогтоох үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн хурлыг тус аймгийн Дэлгэр суманд  2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгууллаа.

Хуралд: Аймгийн ХХААГ-ын мэргэжилтэн Э.Пүрэвдорж, ХХААХҮЯамны АДОБАЗ -ны мэргэжилтэн П.Наранбаатар, Б.Намхайноров, О.Адъяадолгор,  Дэлгэр сумын Засаг дарга Г.Баасанмаа, Аргалант отрын бүс нутаг хариуцсан мэргэжилтэн Б.Гүнмэргэн, Дэлгэр сумын Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн, багийн дарга, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын засаг даргын орлогч Г.Пэрэнлэй, багийн засаг дарга нар оролцлоо.

Тус хурлаар дараах шийдвэрийг шийдвэрлэлээ:

    • Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 187 дугаар тогтоолыг үндэслэн Дэлгэр сумаас 42 өрхийн хонин толгойд шилжүүлснээр 32.0 мянган толгой, Бууцагаан сумаас 20 өрхийн 10.0 мянган толгой мал нийт 62 өрхийн 42.0 мянган толгой малыг Аргалант отрын бүс нутагт өвөлжүүлэхээр  шийдвэрлэлээ.
    • Сумын засаг даргатай аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын талаар хамтран ажиллах гэрээ байгууллаа.
    • Отрын бүс нутагт өвөлжих малчдад олгогдох түр зөвшөөрөл олголоо