Аймгийн нутагт байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц тогтоцтой, говь, цөл, тал хээрийн бүс бүслүүрийн онцлог шинж төрхтэй газрууд элбэг бөгөөд түүх соёлын дурсгалт газрууд олонтой төрөл бүрийн ан амьтан элбэгтэй нь гадаад дотоодын аялагч, жуулчид, анчдын сонирхлыг эртнээс татаж ирсэн юм.
Жижиг дүнд үйлдвэрийн төслийг хүлээн авч дуусан

Жижиг дүнд үйлдвэрийн төслийг хүлээн авч дуусан

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлд хамрагдах хүсэлтэй аж ахуйн нэгжийн төслийг 2020 оны 04 сарын 20-ны өдрөөс 2020 оны 05 сарын 19-ний өдрийн 17.30 цаг хүртэл хүлээн авсан.

Нийт 32 аж ахуйн нэгжийн 2,7 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн төслийг хүлээн авч цахим бүртгэлийн системд бүртгэсэн.

Хүнс, хөдөө аж ахуйн газрын зүгээс зээлийн шалгуур хангасан эсэхийг шалгах ажлын хүрээнд төсөл ирүүлсэн зээл хүсэгчдийн төрийн өндөр дээд албан тушаалтантай хамаарал бүхий эсэх,  Нийгмийн даатгалын болон Татварын байгууллагад өртэй эсэх, Монгол банкны зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн өртэй эсэх, ЗГ-н бусад тусгай сангуудад өртэй эсэх гэх мэт дата мэдээллийг холбогдох байгууллагаас гаргуулан авч, нягтлан тулган баталгаажууллаа.

Ирүүлсэн төслүүдээс журмын 1.4 дэх заалтаар 4 төсөл, 5.9 буюу иж бүрдэл хангаагүй 6 төсөл хасагдаж урьдчилсан шатны судалгаанд 22 аж ахуйн нэгжийн төсөл шилсэн байна .