Аймгийн нутагт байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц тогтоцтой, говь, цөл, тал хээрийн бүс бүслүүрийн онцлог шинж төрхтэй газрууд элбэг бөгөөд түүх соёлын дурсгалт газрууд олонтой төрөл бүрийн ан амьтан элбэгтэй нь гадаад дотоодын аялагч, жуулчид, анчдын сонирхлыг эртнээс татаж ирсэн юм.
ӨВӨЛЖИЛТИЙН ЦАГ ҮЕИЙН АЖЛААР  СУМДАД АЖИЛЛАСАН ТАЛААР

ӨВӨЛЖИЛТИЙН ЦАГ ҮЕИЙН АЖЛААР СУМДАД АЖИЛЛАСАН ТАЛААР

Аймгийн засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг Баян-Уул, Хөхморьт, Дарив сумдад ажиллаж нөхцөл байдалтай танилцлаа. 

Ажиллах үеэр сумдын удирдлага болон отроор яваа малчидтай биечлэн уулзаж тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж санал бодлыг сонсож заавар зөвлөгөө өгч ажиллалаа. 

Баян-Уул сумд: 48 өрхийн 20.0 мянган толгой малыг өвөлжүүлж, хаваржуулахаар малчидтай гэрээ байгуулсан байна. Мөн 75 өрхийн 60.0 гаруй мянган толгой мал отроор ирсэн боловч өвөлжих газар нь тодорхой бус байна.

Хөхморьт сумд: 23 өрхийн 20.0 мянган толгой малыг өвөлжүүлж, хаваржуулахаар гурвалсан гэрээ байгуулсан байна.

Дарив сумд:  39 өрхийн 37.0 мянган толгой малыг өвөлжүүлж, хаваржуулахаар гэрээ хийхээр тохиролцсон байна.  

Отроор яваа малчдаас  малыг зах зээлд борлуулах, өвс, тэжээлийн нийлүүлэлт нэмэгдүүлэх хүсэлт тавьж байна.