
Намрын ногоон өдрүүд-2020
“Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 15 дах жилдээ зохион байгуулагдсан “Намрын ногоон өдрүүд-2020” үзэсгэлэн худалдаанд Хөхморьт сум Сулин дэнж хоршоо нь суль, цулихарын гурил, Баян таян ХХК нь төрөл бүрийн сүү, сүүн бүтээгдэхүүнээр, Эко Хүрхрээ-алтай ХХК нь хөх арвайн гурил, говийн хүч цай, Иргэн Наранцэцэг алтай цай, суль цулихарын гурил, хөх арвайн бэлэн бүтээгдэхүүнээр оролцож нийт 18,0 сая төгрөгийн борлуулалтыг хийсэн байна.
Тус үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа аж ахуйн нэгжүүдэд аймгийн Засаг даргын тамгын газраас тээврийн хөлсний дэмжлэг үзүүллээ.