Аймгийн нутагт байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц тогтоцтой, говь, цөл, тал хээрийн бүс бүслүүрийн онцлог шинж төрхтэй газрууд элбэг бөгөөд түүх соёлын дурсгалт газрууд олонтой төрөл бүрийн ан амьтан элбэгтэй нь гадаад дотоодын аялагч, жуулчид, анчдын сонирхлыг эртнээс татаж ирсэн юм.
ЖДҮ-ийн асуудал хариуцсан 18 сумын мэргэжилтнүүд сургалтад хамрагдлаа

ЖДҮ-ийн асуудал хариуцсан 18 сумын мэргэжилтнүүд сургалтад хамрагдлаа

           Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газраас Бодлогын шийдэл ТББ-тай хамтран  зохион байгуулсан Жижиг, дунд үйлдвэрийн салбарт ажиллаж байгаа мэргэжилтнүүдийг чадавхжуулах цахим сургалтад 18 сумын мэргэжилтнүүд хамрагдлаа.

Сургалтаар жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих чиглэлээр төрөөс баримталж байгаа бодлого, хэрэгжүүлж байгаа ажлууд болон хууль тогтоомжуудын талаар танилцуулга, мэдээлэл өглөө. Эдгээр мэргэжилтнүүд нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчидтэй байнгын харилцаа холбоотой ажилладаг тул тэднийг чадавхжуулах зорилгоор бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, стандарт, бизнесийн удирдлагын чиглэлээр түлхүү мэдээлэл болсон.