Аймгийн нутагт байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц тогтоцтой, говь, цөл, тал хээрийн бүс бүслүүрийн онцлог шинж төрхтэй газрууд элбэг бөгөөд түүх соёлын дурсгалт газрууд олонтой төрөл бүрийн ан амьтан элбэгтэй нь гадаад дотоодын аялагч, жуулчид, анчдын сонирхлыг эртнээс татаж ирсэн юм.
Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулсан зээл олгогдож эхлэсэн.

Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулсан зээл олгогдож эхлэсэн.

/Зээлд хамрагдах хүсэлтэй иргэд орон нутагт үйл ажиллагаа явуулж буй банкуудтай холбогдоно уу/

Монгол Улсын Засгийн газраас Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд жилийн 3 хувийн хүүтэй, 500.0 сая хүртэлх төгрөгийн зээлийг эхний жил зөвхөн хүүгийн төлбөр төлөх нөхцөлтэйгөөр 3 жилийн хугацаатай орон нутагт үйл ажиллагаа явуулж буй бүх банкаар дамжуулан олгож байна. Зээл авахад дараах ерөнхий шаардлагыг хангасан байна. Үүнд:

1. Монгол Улсын хуулийн дагуу 2020 оны 12-р сарын 31-ээс өмнө үүсгэн байгуулагдсан, Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлдэг байх;

2. Зээлдэгчтэй хамаарал бүхий этгээд нь 2019 оны эцсийн байдлаар чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх;

3. Нийгмийн даатгалын шимтгэл, татварын өр төлбөргүй /2019 оны эцсийн байдлаар/, татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг тогтмол гаргасан байх;

4. 2020 оны Нийгмийн даатгалын шимтгэл, татварын тайлангаа бүрэн мэдүүлсэн байх, “Х” тайлан мэдүүлээгүй байх;

5. Тухайн банкны зээлийн бусад шаардлагыг бүрэн хангасан байх;