Аймгийн нутагт байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц тогтоцтой, говь, цөл, тал хээрийн бүс бүслүүрийн онцлог шинж төрхтэй газрууд элбэг бөгөөд түүх соёлын дурсгалт газрууд олонтой төрөл бүрийн ан амьтан элбэгтэй нь гадаад дотоодын аялагч, жуулчид, анчдын сонирхлыг эртнээс татаж ирсэн юм.
НООЛУУРЫН УРАМШУУЛАЛ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

НООЛУУРЫН УРАМШУУЛАЛ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Их Хурлын 2020 оны 32 дугаар тогтоол, Засгийн газрын 2020 оны “Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн амьжиргааг дэмжих нийгмийн хамгааллын зарим арга хэмжээний тухай” 167 дугаар тогтоолын дагуу малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор ноолуурын урамшууллыг олгож эхэллээ.

Үндэсний статистикийн хорооноос ирүүлсэн Монгол Улсын 2019 оны мал тооллогын бүртгэлийн мэдээлэлд үндэслэн “Монгол ямааны үүлдэр, омог Ерөнхий шаардлага” (MNS 0550:2011) стандартаар /1 ямаа 300гр/ тооцож, нэг кг ноолуур тутамд 20 000 (хорин мянган) төгрөгийн урамшууллыг ХХААХҮЯ -аас төрийн сангийн дансаар дамжуулан малчдын дансанд шууд шилжүүлж байна.

Энэхүү урамшуулалд аймгийн статистикийн мэдээлэлд бүртгэгдсэн нийт 10243 малчин, мал бүхий иргэдэд нийт 12,9 тэрбум төгрөгийн урамшууллыг малчны нэрийн дансанд  шууд олгож байна.

Дансны мэдээлэл зөрүүтэйн улмаас урамшуулал олгогдоогүй малчин, мал бүхий иргэд сумын хөдөө аж ахуйн тасгаараа дамжуулан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт ирүүлсэн тохиолдолд тухай бүр малчны нэрийн дансанд урамшууллын гүйлгээг шилжүүлэх болно.