
ЖИЛИЙН 50 САЯ ТӨГРӨГӨӨС ДЭЭШ БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГОТОЙ КОМПАНИУДАД САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ-ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ
Дэлхийн банкны Экспортыг дэмжих төсөл нь уул уурхайн бус салбарын экспортын чиг баримжаатай аж ахуйн нэгжүүдэд 20-500 сая төгрөгийн санхүүгийн буцалтгүй тусламж үзүүлэх бөгөөд 2022 оны Түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд экспортын бүтээгдэхүүн, үйлчилгээнд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн худалдан авалт, маркетинг, чанарын баталгаажуулалт, судалгаа, сургалт, зөвлөх үйлчилгээний ажлуудыг санхүүжүүлэх ба нэг аж ахуйн нэгж хамгийн доод талдаа 20 сая төгрөг дээд хэмжээ нь аж ахуйн нэгж 300 сая, кластер бүхий нэгдэл 500 сая хүртэлх төгрөгийн санхүүгийн дэмжлэг авах боломжтой.
Хөтөлбөрт хамрагдахыг хүссэн аж ахуйн нэгжүүд материалаа application@edp.mn цахим хаягаар илгээх ба pimis.edp.mn цахим системд нэвтэрч дараах мэдээллээ оруулна.
• Ерөнхий мэдээлэл:
• Шалгуур үзүүлэлтүүд:
• Бүрдүүлэх баримт бичиг:
Мөн аж ахуйн нэгжүүд Экспортыг дэмжих төслийн https://edp.mn/ цахим хуудас болон төслийн Бизнес хөгжлийн зөвлөхүүдтэй уулзаж, хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.
Уулзалтын цаг товлох: https://lnkd.in/gg8MB7QT
Холбоо барих: 77111760
Экспортыг дэмжих төслийн хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Гэрэгэ тауэр, 8 дугаар давхар, 801 тоот Төсөлд хамрагдах аж ахуйн нэгжүүдэд тавигдах шаардлагыг доорх холбоосоор орж үзнэ үү.