
Худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой болов
Монгол Улсад худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг аймгийн Засаг даргын тамгын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар болон бусад холбогдох байгууллагууд хамтран тэмдэглэн өнгөрүүллээ. Ойн баярын хурлыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Ардын дуу бүжгийн Алтай чуулгад зохион байгуулж Худалдаа, Нийтийн хоолны салбарын үе үеийн төлөөллийг шагнаж урамшуулан хүндэтгэл үзүүллээ.