Аймгийн нутагт байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц тогтоцтой, говь, цөл, тал хээрийн бүс бүслүүрийн онцлог шинж төрхтэй газрууд элбэг бөгөөд түүх соёлын дурсгалт газрууд олонтой төрөл бүрийн ан амьтан элбэгтэй нь гадаад дотоодын аялагч, жуулчид, анчдын сонирхлыг эртнээс татаж ирсэн юм.
МАЛ АЖ АХУЙН САЛБАРЫН НЭГДСЭН СИСТЕМИЙН  НЭВТРҮҮЛЭЛТИЙН СУРГАЛТ

МАЛ АЖ АХУЙН САЛБАРЫН НЭГДСЭН СИСТЕМИЙН НЭВТРҮҮЛЭЛТИЙН СУРГАЛТ

Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамнаас Мал сүргийг ялган тэмдэглэж бүртгэлжүүлэх, малын үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн санг хөгжүүлэх, бүртгэлжүүлэлтийн ажлыг олон улсын жишигт нийцүүлэх, эрчимжүүлэх зорилгоор "Мал аж ахуйн салбарын нэгдсэн системийн нэвтрүүлэлт"-ийн сургалт Улаанбаатар хотод 11 дүгээр сарын 29-30 -ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Сургалтад Мал үржлийн албаны дарга, Малын генетик нөөцийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан хариуцсан мэргэжилтэн, Удам зүйн үнэлгээ, уламжлалт мэдлэгийн бүртгэл хариуцсан мэргэжилтнүүд оролцлоо.