Аймгийн нутагт байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц тогтоцтой, говь, цөл, тал хээрийн бүс бүслүүрийн онцлог шинж төрхтэй газрууд элбэг бөгөөд түүх соёлын дурсгалт газрууд олонтой төрөл бүрийн ан амьтан элбэгтэй нь гадаад дотоодын аялагч, жуулчид, анчдын сонирхлыг эртнээс татаж ирсэн юм.
МЭДЭГДЭЛ

МЭДЭГДЭЛ

Ковидын дараах эдийн засгийн “Их сэргэлт”-ийн хүрээнд Монголбанкнаас дараах хоёр нөхцөлийг зэрэг хангасан зээлдэгч, төлбөр хариуцагчийн зээлийн мэдээллийг лавлагаанд тусгахгүй байхаар Зээлийн мэдээллийн санд тохируулга хийх шийдвэрийг гаргажээ.

Үүнд: 1. Монголбанкны зээлийн мэдээллийн санд нэгээс дээшгүй хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн түүхтэй байх;

2. Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн ангилалд орсон зээл, төлбөр нь 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө бүрэн төлөгдсөн байх;

Монголбанкнаас гаргасан шийдвэр нь 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжих бөгөөд анхаарал хандуулах (хугацаа хэтэрсэн) болон чанаргүй зээлийн ангилалд орсон зээл, өр төлбөрөө 2021 оны 6 дугаар сард багтаан бүрэн барагдуулсан тохиолдолд дээрх арга хэмжээнд хамрагдах боломжийг иргэн, аж ахуйн нэгжид олгож байна.

https://www.mongolbank.mn/news.aspx?tid=1&id=2821&fbclid=IwAR0vVRigKBTHS9yvd66KhMYolI3goWZ-1I0KAxNwwfaVfynNdd5_1Squmu0