Аймгийн нутагт байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц тогтоцтой, говь, цөл, тал хээрийн бүс бүслүүрийн онцлог шинж төрхтэй газрууд элбэг бөгөөд түүх соёлын дурсгалт газрууд олонтой төрөл бүрийн ан амьтан элбэгтэй нь гадаад дотоодын аялагч, жуулчид, анчдын сонирхлыг эртнээс татаж ирсэн юм.
ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН НАРИЙВЧИЛСАН СУДАЛГАА ХИЙЛЭЭ

ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН НАРИЙВЧИЛСАН СУДАЛГАА ХИЙЛЭЭ

Төслийн урьдчилсан шатны судалгаанаас 2020 оны тэргүүлэх салбарт хамрагдаагүй 1 төсөл, сүүлийн жилийн борлуулалтын орлогын түвшин хангагдаагүй 1 төсөл, урьдчилсан судалгаанаас 70.1-ээс доош оноо авсан 1 төсөл,  нийт 1.1 тэрбум төгрөгийн 13 төсөл хасагдаж 19 төсөл нарийвчилсан шатны судалгаанд шилжсэн байна.

Нарийвчилсан судалгаанд 1.6 тэрбум төгрөгийн 19 төсөл судлагдсан. Төслийн нарийвчилсан судалгааг ХХААХҮЯ-ны ЖДҮХС-аас ажлын хэсэг ирж төсөл өгсөн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг үзэж танилцлаа. Нарийвчилсан судалгааны шатнаас босго оноо хүрээгүй 7 төсөл хасагдсан байна.