Аймгийн нутагт байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц тогтоцтой, говь, цөл, тал хээрийн бүс бүслүүрийн онцлог шинж төрхтэй газрууд элбэг бөгөөд түүх соёлын дурсгалт газрууд олонтой төрөл бүрийн ан амьтан элбэгтэй нь гадаад дотоодын аялагч, жуулчид, анчдын сонирхлыг эртнээс татаж ирсэн юм.
МАЛ ТӨЛЛӨЛТИЙН МЭДЭЭ

МАЛ ТӨЛЛӨЛТИЙН МЭДЭЭ

Тус аймаг нь 1428.8 мянган хээлтэгч малтай  үүнээс 1338.8 мянган мал төллөнө. Мал төллөлт 04 дүгээр сарын 07-ны байдлаар ингэ 3.5 мянга, гүү 1.4 мянга, үнээ 2.9 мянга, хонь 262.2 мянга, ямаа 389.4 мянга, нийт 659.4 мянган мал төллөж, ботго 3.5 мянга, унага 1.4 мянга, тугал 2.9 мянга, хурга 261.7 мянга, ишиг 388.4 мянга, нийт 658.0 мянган төл бойжиж байна.

Мал төллөлт 49.3 хувьтай, төл бойжилт 99.8 хувьтай  байна.

Том мал зүй бусаар 1.3 мянган толгой буюу нийт малын 0.04 хувь нь хорогдсон байна.