
Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Газар тариалан, жимс жимсгэнэ” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эхлэв.
Алтай, Бугат, Дэлгэр, Бигэр, Тайшир, Халиун, Цогт, Чандмань, Шарга, Дарив, Есөнбулаг, Жаргалан сумдын хөдөө, аж ахуйн тасгийн мэргэжилтнүүдийн оролцоотойгоор техник тоног төхөөрөмж, жимс жимсгэнийн суулгац, хашаажуулалт, услалтын системийн засвар үйлчилгээ, хүлэмж зэргийн эдийн засгийн тооцоо, судалгааг гаргаж, ажлын төлөвлөгөө боловсруулав. Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 2 тэрбум төгрөгөөр хийгдэх ажлын төлөвлөгөө, тооцоо судалгааг аймгийн Засаг дарга болон “Газар тариалан, жимс жимсгэнэ” хөтөлбөр боловсруулах ажлын хэсэгт танилцууллаа. Тус төлөвлөгөөг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлж, батлуулах ажил хийгдэж байна.