
ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ САЛБАР СУРГУУЛИЙН НЭЭЛТ ХИЙЛЭЭ.
ХААИС нь Говь-Алтай аймгийн засаг даргатай байгуулсан “ Хамтран ажиллах санамж бичиг” -ийн хүрээнд Газар тариалан, жимс жимсгэний аж ахуйг эрхлэхэд шаардлагатай Инженер механикч, Агрономич, Гидромеханикч, Ойн инженер мэргэжилтнийг бэлтгэх эчнээ цахим сургалтад оюутнуудыг бүртгэж нээлтээ хийлээ.