Аймгийн нутагт байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц тогтоцтой, говь, цөл, тал хээрийн бүс бүслүүрийн онцлог шинж төрхтэй газрууд элбэг бөгөөд түүх соёлын дурсгалт газрууд олонтой төрөл бүрийн ан амьтан элбэгтэй нь гадаад дотоодын аялагч, жуулчид, анчдын сонирхлыг эртнээс татаж ирсэн юм.
Хонь, тэмээний ноос, арьс шир бэлтгэн тушаасан 4173 малчин, мал бүхий этгээдэд 1194.4 сая төгрөгийн урамшуулал олгогджээ.

Хонь, тэмээний ноос, арьс шир бэлтгэн тушаасан 4173 малчин, мал бүхий этгээдэд 1194.4 сая төгрөгийн урамшуулал олгогджээ.

Аймгийн хэмжээнд 2019 онд үндэсний боловсруулах үйлдвэрт хонь, тэмээний ноос бэлтгэн тушаасан 2176 малчин, мал бүхий этгээдэд 845.8 сая төгрөгийн урамшуулал, арьс ширэнд 1997 малчин, мал бүхий этгээдэд 348.6 сая төгрөгийн урамшуулал тус тус олгогдсон. Мөн Улсын Их Хурлын 2020 оны 32 дугаар тогтоол, Засгийн газрын 2020 оны “Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн амьжиргааг дэмжих нийгмийн хамгааллын зарим арга хэмжээний тухай” 167 дугаар тогтоолуудын дагуу малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 10243 малчин, мал бүхий иргэдэд 12.9 тэрбум төгрөгийн урамшуулал олгогдлоо.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 343 дугаар тогтоолын хүрээнд тус аймгаас Үндэсний боловсруулах үйлдвэрт 09 дүгээр сарын 07-ны байдлаар 18 сумын давхардсан тоогоор 5425 малчин, мал бүхий этгээдийн бэлтгэсэн 1022.4 тн хонь, 103,7 тн тэмээний ноос, нийт 1126.1 тн ноосны анхан шатны баримтыг хүлээн авч урамшууллын нэгдсэн программд оруулаад байна.