Аймгийн нутагт байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц тогтоцтой, говь, цөл, тал хээрийн бүс бүслүүрийн онцлог шинж төрхтэй газрууд элбэг бөгөөд түүх соёлын дурсгалт газрууд олонтой төрөл бүрийн ан амьтан элбэгтэй нь гадаад дотоодын аялагч, жуулчид, анчдын сонирхлыг эртнээс татаж ирсэн юм.
ЖДҮ -ийн ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ДЭД ХОРОО ХУРАЛДЛАА

ЖДҮ -ийн ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ДЭД ХОРОО ХУРАЛДЛАА

Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу аймгийн төсөл сонгон шалгаруулах дэд хороо хуралдлаа. Дэд хорооны хурлаар нарийвчилсан судалгааны шатны судалгаанд тэнцсэн 1,196.8 сая төгрөгийн 12 төслийг хэлэлцэгдлээ. Төсөл шалгаруулах хуралд дээрх аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож өөрсдийн төслийн талаар танилцуулсан.

Дэд хорооны хурлаас Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас эхний ээлжинд хаягдал дахин боловсруулах, сав баглаа боодол үйлдвэрлэл, сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах, өвлийн хүлэмж, махны зоорийн чиглэлийн 500.0 сая төгрөгийн 5 аж ахуйн нэгжийн төслийг сонгон шалгарууллаа. Мөн эх үүсвэр бий болсон тохиолдолд санхүүжүүлэхээр 7 аж ахуйн нэгжийн 500.0 сая төгрөгийн төслийг сонгон шалгаруулж ЖДҮХСанд хүргүүллээ.