Аймгийн нутагт байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц тогтоцтой, говь, цөл, тал хээрийн бүс бүслүүрийн онцлог шинж төрхтэй газрууд элбэг бөгөөд түүх соёлын дурсгалт газрууд олонтой төрөл бүрийн ан амьтан элбэгтэй нь гадаад дотоодын аялагч, жуулчид, анчдын сонирхлыг эртнээс татаж ирсэн юм.
"ХҮНСНИЙ ХАНГАМЖ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ АЛБАН ЁСООР ЭХЛҮҮЛЛЭЭ.

"ХҮНСНИЙ ХАНГАМЖ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ АЛБАН ЁСООР ЭХЛҮҮЛЛЭЭ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг Говь-Алтай аймаг албан ёсоор эхлүүлж "Хүнсний хувьсгал" зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Тус арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран зохион байгуулж байна. Зөвлөгөөнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны Хүнсний мэргэжилтэн А.Амаржаргал, ХХААХҮЯ-ны Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга О.Онон нарын ажлын хэсэг, сумдын Засаг дарга болон Говь-Алтай аймгийн 18 сумын аж ахуй нэгж, иргэдийн төлөөлөл 150 гаруй хүн оролцлоо.

Зөвлөгөөнд оролцогч нарт үндэсний хөдөлгөөний зорилго, хүлээгдэж буй үр дүн, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, УИХ-аас баталсан "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" 36-р тогтоолын хэрэгжүүлэх арга зам, иргэдийн оролцоо, санал, сэтгэгдлийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүллээ.