Аймгийн нутагт байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц тогтоцтой, говь, цөл, тал хээрийн бүс бүслүүрийн онцлог шинж төрхтэй газрууд элбэг бөгөөд түүх соёлын дурсгалт газрууд олонтой төрөл бүрийн ан амьтан элбэгтэй нь гадаад дотоодын аялагч, жуулчид, анчдын сонирхлыг эртнээс татаж ирсэн юм.
ГАН, ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ БАГ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

ГАН, ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ БАГ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

Ган бүхий аймгуудын цагийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, өвөлжилтийн бэлтгэл болон хүн эмнэлгийн бэлэн байдалтай газар дээр нь танилцах, ган зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх, мэргэжил арга зүйн зөвлөгөө, зөвлөмжөөр хангах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулан Улсын онцгой комисс, Монгол Улсын Засгийн газарт танилцуулах зорилготой Улсын онцгой комиссоос томилсон ажлын хэсэг аймгийн Онцгой комиссын гишүүдтэй 09-р сарын 30-ний өдөр хамтарсан хурлыг зохион байгууллаа.

Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газар, Алтайн Улиастайн эрчим хүчний систем ТӨХК-ийн зүгээс тодорхой мэдээлэл хийсэн бол аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Ганбат ихэнх сумдын хэмжээнд тулгамдаад байсан үлийн цагаан оготнын устгал, зун зуншлагын талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар танилцуулаад өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх, отор нүүдлээр яваа айл өрхүүдийг хөөж туухгүй, татвар нэхэхгүй байх асуудлаар нэгдсэн зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах, малыг эдийн засгийн эргэлтэд оруулах, зам, даваа хаагдахаас сэргийлэх шаардлагаар техникийн бэлэн байдлыг хангуулахад дэмжлэг, туслалцаа шаардлагатай байгааг онцоллоо.

Тус ажлын хэсгийн ахлагч Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, Дэд хурандаа  Д.Баасансүрэн Ковид-19 цар тахлын үед Аймгийн онцгой комисс  сайн ажиллаж буйг сайшаагаад:

-Отроор яваа айл өрхүүдтэй тогтмол холбоо тогтоож, малыг нь отроор өвөлжүүлэх тухай удирдлагын төвшинд хамтарч ажиллах тэдний эрүүл мэнд, нийгэм, амьжиргааны асуудалд хяналт тавих;

-Аймаг, сумдын өвс тэжээлийн аюулгүйн нөөц бэлтгэх ажлыг шуурхайлах;

-Эдийн засгийн эргэлтэд оруулах малын тоог нэмэгдүүлэх, мал, мах бэлтгэлийн ажлыг эрчимжүүлэх;

-Бүх зорилтот бүлгүүдийн нөхцөл байдлыг тооцсон нарийн үзүүлэлт судалгааг гаргаж,  эрсдлийг дүгнэхэд нягт уялдаа, холбоотой ажиллах үүрэг даалгаврыг өглөө.