Аймгийн нутагт байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц тогтоцтой, говь, цөл, тал хээрийн бүс бүслүүрийн онцлог шинж төрхтэй газрууд элбэг бөгөөд түүх соёлын дурсгалт газрууд олонтой төрөл бүрийн ан амьтан элбэгтэй нь гадаад дотоодын аялагч, жуулчид, анчдын сонирхлыг эртнээс татаж ирсэн юм.
9-11 ДҮГЭЭР САРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

9-11 ДҮГЭЭР САРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Есдүгээр сард. Сарын дундаж агаарын температур ОЖД-аар Говь-Алтайн өмнөд хэсгээр 14-20 градус, бусад нутгаар 6-14 градус дулаан байдаг. 9 дүгээр сарын агаарын дундаж температур Говь-Алтайн нутгаар ОЖД-ийн орчим байх төлөвтэй байна (Зураг 1).

Зураг 1. 9 дүгээр сарын агаарын температурын урьдчилсан төлөв(С0)

        Сарын нийлбэр хур тунадас ОЖД-аар Говь-Алтайн ихэнх нутаг 4-15 мм, бусад нутгаар 15-30 мм хур тунадас ордог. 9 дүгээр сарын нийлбэр хур тунадас Говь-Алтайн нутгаар ОЖД-ийн орчим хур тунадас орох төлөвтэй байна (Зураг 2).

Зураг 2. 9 дүгээр сарын хур тунадасны урьдчилсан төлөв(мм)

          Аравдугаар сард. Сарын дундаж агаарын температур ОЖД-аар, Говь-Алтайн өмнөд хэсгээр 4-8 градус, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байдаг.

        10 дугаар сарын агаарын дундаж температур Говь-Алтайн нутгаар ОЖД-ийн орчим байх төлөвтэй байна (Зураг 3).

Зураг 3. 10 дугаар сарын агаарын температурын урьдчилсан төлөв(С0)

           Сарын нийлбэр хур тунадас ОЖД-аар Говь-Алтайн ихэнх нутгаар 3-6 мм, бусад нутгаар 7-15 мм хур тунадас ордог.

           10 дугаар сарын нийлбэр хур тунадас нийт нутгаар ОЖД-ийн орчим хур тунадас орох төлөвтэй байна (Зураг 4 ).

Зураг 4. 10 дугаар сарын хур тунадасны урьдчилсан төлөв(мм)

           Арваннэгдүгээр сард. Сарын дундаж агаарын температур ОЖД-аар Говь-Алтайн өмнөд хэсгээр 4 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 4-12 градус хүйтэн байдаг.

11 дүгээр сарын агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-аас дулаан байх төлөвтэй байна (Зураг 5).

Зураг 5. 11 дүгээр сарын агаарын температурын урьдчилсан төлөв(С0)

         Сарын нийлбэр хур тунадас ОЖД-аар Говь-Алтайн нутгаар 0-4 мм хур тунадас ордог.

         11 дүгээр сарын нийлбэр хур тунадас нийт нутгаар ОЖД-ийн орчим хур тунадас орох төлөвтэй байна (Зураг 6).

Зураг 6. 11 дүгээр сарын хур тунадасны урьдчилсан төлөв(мм)