
Эрхэм зорилго
Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар
Алсын хараа:
Орон нутагт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлогыг оновчтой тодорхойлон хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлнэ.
Эрхэм зорилго:
Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, хүн амыг эрүүл хүнсээр хангах,орон нутагт салбарын бодлогыг үр бүтээлтэй хэрэгжүүлэхэд оршино.
Тэргүүлэх чиглэл:
- Салбарын хүний нөөцийн бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэх, салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход оролцох;
- Мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, эрчимжүүлэх,
- Бэлчээрийг зохистой ашиглах, хамгаалах, усан хангамжийг сайжруулах,
- Газар тариалангийн үйлдвэрлэлийн бодлого болон хөрс, ургамал хамгаалал, үр сортын шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах
- Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах
- Мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;
- Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч, хоршоодыг дэмжих замаар бүтээмжийг өсгөх, зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэн ажлын байр нэмэгдүүлэх.
- Мал аж ахуй, газар тариалан, хүнсний болон хөнгөн, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршоо, дотоод худалдааны салбарын хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн төсөл, урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичиг, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний төсөл боловсруулах, салбарын чиглэлээр төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, салбарын статистик мэдээ гаргах, хэрэглэгчдийг мэдээ, мэдээллээр хангах;