Аймгийн нутагт байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц тогтоцтой, говь, цөл, тал хээрийн бүс бүслүүрийн онцлог шинж төрхтэй газрууд элбэг бөгөөд түүх соёлын дурсгалт газрууд олонтой төрөл бүрийн ан амьтан элбэгтэй нь гадаад дотоодын аялагч, жуулчид, анчдын сонирхлыг эртнээс татаж ирсэн юм.
Хүнс, хөдөө аж ахуйн газрын танилцуулга

Хүнс, хөдөө аж ахуйн газрын танилцуулга

Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь анх 1940 оны 12 дугаар сарын 02-ны өдөр аймгийн яам, Намын хорооны хамтарсан хурлаар Мал эмнэлгийн хороог 3 гэртэйгээр үүсгэн байгуулжээ.

1943 онд Мал тариалангийн хэлтсийг Мал аж ахуйн хэлтэс болгон өөрчилсөн байна. 1950-иад оны дунд үе хүртэл тус хэлтэс нь Мал аж ахуйн  болон Ойн гэсэн 2 тасагтай. Харин аймгийн Мал эмнэлгийн тасаг нь тусдаа бие даан ажиллаж байжээ. 1958 оноос ХАА-н нэгдлүүд бий болж мал аж ахуйн машинт станц байгуулагдснаар Мал аж ахуйн хэлтсийг Хөдөө аж ахуй хэлтэс болгон өөрчилжээ.

1954 оноос МАХНамын төв хорооны нарийн бичгийн дарга асан Бугын Дэжид Мал аж ахуйн хэлтэс, Мал эмнэлгийн тасгийн даргыг хавсран гүйцэтгэж байв.

1960-1970 оны 10 жилд аймгийн мал эмнэлгийн тасаг нь-Мал эмнэлгийн газар болон өөрчлөгдсөн.

Хөдөө аж ахуй үйлдвэрийн сайдын 1998 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/28 дугаар тушаал, аймгийн Засаг даргын 03 дугаар сарын 10-ны өдрийн 47 дугаар захирамжаар аймгийн Мал эмнэлгийн газар, үржил селекцийн улсын станцыг нэгтгэн аймгийн Хөдөө аж ахуйн газар болон өөрчлөгдсөн. Хөдөө аж ахуйн газрын даргаар П.Золжаргал томилогдон 5 жил ажилласан.

Хөдөө аж ахуйн газар нь мал эмнэлгийн алба /А.Сангарагчаа/, мал үржлийн алба /В.Даваадорж/, мөн Хөдөө аж ахуйн газрын дэргэд Цөм сүргийн үржлийн төв /Ш.Пүрэврагчаа/ гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулж байв.

Аймгийн Засаг даргын 2003 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 58 дугаар захирамжаар Хөдөө аж ахуйн газар нь Хүнс, хөдөө аж ахуйн газар болон өөрчлөгдсөн. Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргаар Ш.Мөнхбаатар томилогдон                       11 жил ажилласан.

2003 оноос Хөдөө аж ахуйн газар  нь хүнс, газар тариалан, бэлчээр ус хариуцсан мэргэжилтнүүдтэй мал эмнэлэг, малын үржлийн албадтай 2009 оноос хоршоо, жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэнтэй болсон байна.

            Аймгийн  Хүнс хөдөө аж ахуйн газрыг Монгол Улсын Засгийн  газрын 2008 оны 12 дугаар сарын  24-ны  өдрийн  67  дугаар   тогтоолоор  Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газар болгосон.

            Хүнс хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрыг Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 415 дугаар тогтоолоор Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар болгон өөрчилсөн.

            Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын даргаар Б.Амартүвшин 2014 оны 02 дугаар сараас 2016 оны 10 сар хүртэл томилогдон ажилласан.

Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрыг Засгийн газрын  2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 08 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын  2015 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн А/10 дугаар захирамжаар Хүнс хөдөө аж ахуйн газар болгон өөрчилсөн.

            Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасны дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн Сайдын эрхлэх асуудлын хүрээ, Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолын 7 дугаар хавсралтаар баталсан Хүнс, хөдөө аж ахуйн яамны үйл ажиллагааны стратеги бүтцийн өөрчлөлтөөр Хүнс, хөдөө аж ахуйн газар байгуулагдаж 2016 оны 10 дугаар сараас  Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргаар  Б.Баян-Эрдэнэ томилогдон ажилласан.

            Нийтлэг үйлчилгээ

Тус газар нь Нийтлэг үйлчилгээ, Үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, Мал аж ахуй,  Мал эмнэлгийн алба гэсэн 3 алба, 25 хүний оронтоотойгоор ажилласан.

            УИХ, Засгийн газраас баталсан “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” үндэсний хөтөлбөр, Хоршоо хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр, Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах хууль, эрх зүйн хэрэгжилтийг орон нутагт ханган ажиллаж аймгийн хэмжээнд 18 сумын Мал эмнэлэг үржлийн тасагт 54 мэргэжилтэн,  мал эмнэлэг үржлийн үйлчилгээний 48 нэгж ажиллаж байсан.

2019 оны 01 дүгээр сараас Малын Генетик нөөцийн тухай хууль, Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан  ХХААХҮ-ийн Сайдын 2018 оны А-209  тушаалаар Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтцийн нэгжид өөрчлөлт орж Захиргаа, аж ахуй,  Мал үржлийн алба, Үйлдвэр, худалдаа үйлчилгээний алба  гэсэн   3 алба 19  орон тоотойгоор  ажиллаж байна.

Аймгийн Засаг даргын 2018 оны Б/05 дугаар захирамжаар тус газрын даргаар С.Эрдэнэ-Очирыг томилон ажиллуулсан.

Аймгийн Засаг даргын 2019 оны Б/31 дүгээр захирамжаар ХХАА-н газрын дарга С.Эрдэнэ-Очирыг ажлаас чөлөөлж, Б/32 дугаар захирамжаар Б.Баян-Эрдэнийг ХХАА-н газрын даргын ажилд эгүүлэн томилсон.

Тус газар нь Хүнс, хөдөө аж ахуйн салбарт мөрдөгдөж байгаа Малын генетик нөөцийн тухай, Тариалангийн тухай,Таримал ургамлын үр, сортын тухай, Ургамал хамгааллын тухай, Усны тухай, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Эрүүл ахуйн тухай, Органик хүнсний тухай, Баяжуулсан хүнсний тухай, Хоршооны тухай хуулиуд болон бусад холбогдох хууль, тогтоомж, тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллаж малын үүлдэр угсааг сайжруулах, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх,  газар тариаланг хөгжүүлэх, ургацын нэр төрлийг олшруулах, га-гаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх, хүн амыг аюулгүй хүнсээр хангах, хүнс, хөнгөн, жижиг дунд үйлдвэр, хоршоо  хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. 

Байгууллагын чиг үүргийг гүйцэтгэж байсан байгууллагын нэр :

  1. Мал эмнэлгийн хороо
  2. Мал эмнэлгийн газар
  3. Хөдөө аж ахуйн газар
  4. Хүнс, хөдөө аж ахуйн газар
  5. Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн  газар
  6. Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар
  7. Хүнс, хөдөө аж ахуйн газар